Б.Хурцыг баривчиллаа

2019-04-24

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны 23:00 цагийн үед ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьсон байна.

Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмчийг хууль бусаар авсан зэрэг үндэслэлээр ийн баривчилжээ.

Б.Хурц нь ТЕГ-ын даргаас чөлөөлөгдсөнөөс хойш БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон боловч ажлаа аваагүй байсан юм.

Эх сурвалж: www.news1.mn Б.ЗАЯА