Испанийн Барселона, Голландын Аякс шөвгийн дөрөвт шалгарлаа

2019-04-17

Аваргуудын лигийн хасагдах 1/4 шатны шилдэг найман багийн хариу хоёр тоглолт манайхаар IV.17-ны лхагва гарагийн үүрээр болов. Эхний тоглолтод өрсөлдөгчөө 1:0-ээр хожсон Испанийн Барселона талбайдаа Английн Манчестер Юнайтед багийг 3:0-ээр буулган авч шөвгийн дөрөвт шалгарлаа. Гоолыг Месси 16 мин, 20 мин, Коутиньо 61 минутад хийв.

 

Эхний тоглолтод 1:1-ээр тэнцсэн Италийн Ювентус, Голландын Аякс багийн хариу тоглолт Турин хотноо болов. Түрүүлэх тааварт нэрлэгдэж байсан Ювентус талбайдаа Аяксад 1:2-оор хожигдож тэмцээнээ дуусгав. Голландын баг шөвгийн дөрөвт шалгарлаа. Гоолыг Роналду 28 мин – Ван де Бек 34 мин, Де Лигт 67 минутад оруулав. Маргааш өглөөний үүрээр буюу IV.18-ны пүрэв гарагийн 03.00 цагт Манчестер Сити-Тоттенхэм, Порту-Ливерпүүл багийн тоглолт болж аль нь шөвгийн дөрөвт үлдэхээ шийднэ.

Эх сурвалж: Aguulga.mn