Дэлхийн хамгийн том онгоцны туршилтын нислэг амжилттай болов

2019-04-15

Б.Сансар

“Stratolaunch Systems” компанийн зохион бүтээсэн дэлхийн хамгийн том онгоц анхны туршилтын нислэгээ АНУ-ын Калифорни мужид амжилттай гүйцэтгэсэн тухай “АР” агентлаг уламжилжээ.

Хоёр бүхээг бүхий тус онгоцны далавчны урт 117 метр бөгөөд өмнө нь хамгийн томд тооцогдож байсан ЗХУ-ын “Ан-225 Мрия” онгоцныхоос даруй 30 метрээр урт аж.

“Stratolaunch” онгоц “Boeing 747”-д ашигладаг “Pratt&Whitney”-гийн зургаан хөдөлгүүртэй, 226 тонн ачаа тээх хүчин чадалтай юм байна. Тус онгоцыг дэлхийн тойрог замд сансрын хөлөг онгоцууд гаргахад голчлон ашиглах ажээ.

“Stratolaunch Systems” компанийг 2011 онд Билл Гейтстэй хамт програм хангамжийн “Microsoft”-ыг анх санаачилсан Пол Аллен зохион бүтээгч Берт Рутантай хамтран үүсгэн байгуулжээ.

Эх сурвалж: ura.mn