Гоо сайхны салонд ороод дөрвөн хөмсөгтэй болоод гарчээ

2019-04-15

АНУ-ын Миссури мужийн Канзас хотын оршин суугч 42 настай эмэгтэй Жэми Ледбеттер охиныхоо өгсөн 250 ам.долларын үйлчилгээ хийлгэх эрхийн бичгийг барин нэгэн гоо сайхны салонд оржээ. Багаасаа цайвардуу өнгийн хөмсөгтэй байсан эмэгтэй түүнийгээ тодсгохоор очсон нь тэр гэнэ. Гэвч дүндээ дөрвөн хөмсөгтэй болоод тэндээс гарчээ.

“Өштөн дайсандаа ч би ийм зүйл хүсэхгүй. Миний өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг энэ хөмсөгнүүд бүрэн үгүй хийсэн. Уг нь нэг залуутай найзалж байсан юм. Гэвч ийм хөмсөгтэй болсны дараахан надаас харилцаагаа тасалсан” хэмээн Жэми өгүүлжээ.

250 ам.доллараар хөмсгөө өөрчлүүлсэн Ледбеттер одоо 10 гаруй мянган ам.доллараар арьсаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй гэнэ. Харин түүний хөмсгийг “урласан” гоо сайханч ажлаасаа гарч оджээ.

News1.mn Р.Гэгээ