Улстөр бол жүжиг гэдгийн тод жишээ нь Б.Ундармаа, С.Эрдэнэ хоёрын “янаглал” юм

2019-04-14

Б.Мөнх

Улс төрийг зүгээр л жүжиг гэдгийг дэлхийн онолчид хэлсэн байдаг юм. Монголын улс  төр сонгодог утгаараа жүжиг байдгийг ч бид мэднэ.

Гэвчиг Капитал банк дампуурсны дараа илэрч байгаа баримт сэлт, яригдаж байгаа мэдээллээс үүнийг илүүтэй ойлгож болохоор байна.

Капитал банкны эзэн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа юм. Капитал банкинд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг “байршуулсан” этгээд нь ХАХНХ-ын сайд байсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болж таарав.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа МАН-ынх, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ынх, тус намын дарга нь юм. Улс төрийн үзэл баримтлалтын хувьд хоёр биеэ үзэж харахааргүй зүүнтэн, баруунтнууд.

Гэвч АН-ын С.Эрдэнэ сайд байхдаа МАН-ын Б.Ундармаагийн банкинд даатгал төлөгчдийн мөнгийг хийчихжээ. Одоо хууль хяналтын байгууллагынхан орж шалгаад сүйд болж байна. Тэндээс зүг чиг нь гарч таарна.

Харин ард түмэн эндээс улстөр бол жүжиг гэдгийн тод жишээ нь Б.Ундармаа, С.Эрдэнэ хоёрын “янаглал” юм гэдгийг харлаа, үзлээ, мэдэрлээ.

Эх сурвалж: www.aguulga.mn