Гоодойн аманд түймэр гарч 10 байшин шатжээ

2019-04-14

СБД-ийн 19-р хороо Гоодойн аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт  иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн улмаас 10 айлын байшин шатсан байна.