IV.21-нд В.Зеленский, П.Порошенко нарын хэн нь Украины Ерөнхийлөгч болох нь шийдэгдэнэ

2019-04-01

Украины Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-ний бямба гарагт боллоо. Нийт 39 нэр дэвшигчээс сонгогчдын хамгийн олон санал авсан жагсаалтыг шоумэн жүжигчин В.Зеленский 30.4 хувь, одоогийн Ерөнхийлөгч П.Порошенко 17.8 хувь, экс Ерөнхий сайд Ю.Тимошенко 14.2 хувиар тэргүүллээ. Бусад 36 нэр дэвшигч нь дан оронтой тоо буюу арав хүрэхгүй хувийн санал авав. Украины Үндсэн хуульд заасны дагуу, нэр дэвшигчдээс хэн нь ч эхний шатанд сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч – В.Зеленский, П.Порошенко нар өрсөлдөх эрхтэй болов. Хоёр дахь шатны сонгуулийг гурван долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 21-ний ням гарагт хийхээр товлосон бөгөөд нэр дэвшигч энэ хоёр эрхмийн хэн ялсан /50-аас дээш санал авсан/ нь Украины Ерөнхийлөгч болно.

Эх сурвалж: aguulga.mn