Венесуэлд үзүүлэх ОХУ-ын нөлөөллийн талаар Америкийн Конгресс хэлэлцлээ

2019-03-26

ОХУ-ын зэвсэгт хүчний 100 алба хаагч, 35 тонн ачаатайгаар Каракас хотод газардсантай уялдуулан АНУ-ын Төрийн департаментаас Венесуэл улсад Оросын талаас ямар аюул учруулж болох талаар урьдчилсан тайлан гаргажээ.

Тайланг тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхим хэлэлцэв. Конгрессын гишүүд Төрийн департаментыг Венесуэлийн нөхцөл байдалд эчнээ хяналт тавих ажлаа улам эрчимжүүлэхийг зөвлөлөө. Уг тайлан дээр тулгуурлан Оросын цэргийн хүчинд нөлөөлөх стратеги боловсруулах нь Америкийн гадаад бодлогын тулгамдсан ажил болж байгаа аж. Энэ нь хуулийн төслийн түвшинд яригдаж Сенат баталбал дараа нь Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулах юм байна.  Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн дарга Майк Помпео, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярьж Венесэулын талаар санал бодлоо харилцан солилцсон. Тэр үеэр С.Лавров, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг, тэр тусмаа хүч хэрэглэхгүй байхыг Америкийн талд сэрэмжлүүлсэн билээ.

Эх сурвалж: Aguulga.mn