Индиануудыг устгасны төлөө Испанийг уучлал гуйхыг Мексик шаардав

2019-03-26

Мексикийн Ерөнхийлөгч Лопес Обрадор саяхан Испанийн хаан VI Фелипт захидал илгээж, хагас мянган жилийн тэртээ Америк тивийг эзлэн авахдаа ямар ч гэмгүй уугуул иргэд индиануудыг хоморголон устгасны төлөө өнөөгийн Испани улс уучлал гуйх ёстойг сануулжээ.

Тэрбээр Табаско хотод болсон, Испанийн Хернон Кортесийн цэргүүд Индианы Майяагийн индиануудыг бутцохьсон тулалдааны 500 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо VI Фелип хаан болон Ромын папаар албан ёсны уучлал гуйлгахаар захидал илгээсэн тухайгаа мэдэгдлээ. Хоёр жилийн дараа 2012 онд индианы Ацтекийн нийслэл Теночтитлана хотын 700 жил, энэ хотын суурин шинээр байгуулсан одоогийн нийслэл Мехико хотын 500 жил, Мексик улсын тусгаар тогтнолын 200 жил гэсэн гурван том ой болох юм.

Эх сурвалж: Aguulga.mn