Соронзон шуурга IV.1-ний инээдмийн баяр хүртэл үргэлжилнэ

2019-03-25

Саяхан Наран дээр асар хүчтэй гурван дэлбэрэлт болсноос үүссэн соронзон шуурга манай Дэлхийг дайран иржээ. Соронзон шуурга энэ гуравдугаар сарын төгсгөл гэхэд бүрэн зогсох юм байна. Астрономийн эрдэмтдийн тайлбараас үзэхэд, энэ хугацаанд уг шуурганы цацраг туяа зөвхөн Хойд туйлын бүсэд харагдах гэнэ. Харин анагаах ухааны эрдэмтдийн анхааруулгаас харахад, соронзон шуурга нь зарим хүний сэтгэл санаа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Тэгэхээр соронзон шуурганы сөрөг нөлөөлөлд хямарсан хүмүүс нь айхтар хүнд өвчин туслаа гэж нэг их айх хэрэггүй, дөрөвдүгээр сарын 1-ний Инээдмийн баяр хүртэлх цаг хугацааны асуудал хэмээн ойлгож болох нь.

Эх сурвалж: Aguulga.mn