Английн алдарт Ливерпүүл шилдэг наймд шалгарч Германы шилдэг баг Бавари М хасагдлаа

2019-03-14

Аваргуудын лигийн хасагдах шатны шилдэг найман багийг шалгаруулах 7, 8 дахь хариу тоглолт манайхаар урьд шөнө боллоо. Аваргуудын лигийн цомыг тус бүр тав таван удаа өргөсөн Германы Бавари М, Английн Ливерпүүл багийн тоглолт 1:3-аар өндөрлөв. Гоолыг Матип/автогоол/ 39 мин – Мане 26, 84 мин, Ван Дийк 69 минутад оруулав. Эхний тоглолтод 0:0-ээр тэнцсэн учраас шилдэг наймд Английн баг шалгарч, Германы баг хасагдав. Испанийн Барселона талбайдаа Францын Лион багийг 5:1-ээр бут ниргэснээр шилдэг наймд 12 жил дараалан шалгарч байна гэсэн тоон үзүүлэлтийг түүхэндээ бичүүлэв. Гоолыг Месси 18, 78 мин, Коутиньо 31 мин, Пике 81 мин, Дембеле 86 мин – Тузар 58 минутад оруулав. Эхний тоглолтод хоёр багийн тоглолт 0:0-ээр тэнцсэн бөгөөд Францын баг тэмцээнээ дуусгаж үзэгчдийн суудалд шилжив. Ийнхүү 2018/2019 оны хөлбөмбөгийн улирлын Аваргуудын лигийн тэмцээнд нийт 79 баг өрсөлдсөнөөс шилдэг наймд:

 

——– Ливерпүүл /Англи/

——– Манчестер Юнайтед /Англи/

——– Тоттенхэм /Англи/

——– Манчестер Сити /Англи/

——– Барселона /Испани/

——– Ювентус /Итали/

——– Порту /Португал/

——– Аякс /Голланд/ баг шалгарлаа.

 

1/4 шатанд шалгарахын төлөөх шөвгийн наймын багийн оноолтын сугалааг гуравдугаар сарын 15-ны баасан гарагийн орой Швейцарын Ньон хотноо УЕФА-гийн төв байранд татна. Өмнөх хасагдах шатанд, нэг хэсэгт орсон эсхүл нэг улсын багуудыг хооронд нь тоглуулдаггүй дүрэм үйлчилж байсан бол шөвгийн дөрөвт үлдэх шатанд энэ заалт хамаардаггүй. Тиймээс Английн дөрвөн баг хоорондоо таарах магадлал гарч байна. Шилдэг наймын эхний тоглолт: IV.9-ний мягмар гарагийн шөнө хоёр тоглолт, IV.10-ны лхагва гарагийн шөнө хоёр тоглолт болно. Хариу тоглолт: долоо хоногийн дараа IV.16-ны мягмар гарагийн шөнө хоёр тоглолт, IV.17-ны лхагва гарагийн шөнө хоёр тоглолт болно. Шилдэг наймын дөрвөн хосын хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагч болсон 4 баг хагас шигшээд шалгарч цаашаа өрсөлдөнө.

Эх сурвалж: aguulga.mn