“Facebook”-ийн ажиллагаа дэлхий даяар доголдов

2019-03-14

 

Б.Сансар

“Facebook”, “Instagram”, “WhatsApp” нийтийн сүлжээнд дэлхий даяар саатал гарсан нь DDoS-довтолгоотой холбоогүй бөгөөд доголдлыг бүрэн арилгахаар ажиллаж буй тухай “Facebook” корпорацийн төлөөлөгчид мэдээлжээ.

“Facebook” хэрэглэгчдийн 36 хувь нь цахим хуудас руу ороход хүндрэлтэй тулгарч, 33 хувь нь мэдээний туузыг үзэж боломжгүй болж, 29 хувь нь хувийн хуудсандаа нэвтэрч чадахгүйд хүрчээ.

Интернет дахь үйл ажиллагааг хянан судалдаг “Downdetector”-ийн мэдээлснээс үзвэл сүүлийн хэдэн цагт эдгээр нийтийн сүлжээний ажиллагаанд гомдоллосон хүмүүсийн тоо эрс буурчээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард “Facebook”-ийн ажиллагаа дэлхий даяар гацаж байсан билээ.

Ura.mn