Зидан сард 4 тэрбум төгрөгийн цалинтай ажилд орлоо. Энэ нь Реал Мадрид багийн дасгалжуулагчийн алба

2019-03-12

Испанийн эзэн хааны баг гэгддэг Реал Мадрид талбайдаа дөрөв дараалан, нэг нь Аваргуудын лигийн 1/8-ны шатанд Английн МЮ багт 1:3-аар хожигдсоны дараа гуравдугаар сарын 11-ний даваа гарагийн орой дасгалжуулагч Соларийг ажлаас нь чөлөөлөв. Түүний оронд Францын домогт хөлбөмбөгчин, урьд нь тус багийг дасгалжуулж Аваргуудын лиг, Испанийн Ла лигт түрүүлүүлж байсан Зиданыг дасгалжуулагчаар ажиллуулахаар урилаа. Зидан тус багийг гурван улирлын турш чадварлагаар удирдаж Аваргуудын лигт 2016, 2017, 2018 онд дараалан түрүүлгэсэн бөгөөд 2018 оны тавдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

Гэвч ердөө 10-хан сарын дараа 46-тай тэрээр Реал Мадрид клубын захирлуудын зөвлөлийг урилгыг хүлээн авч 2020 оны зургадугаар сарын 30 хүртэл дасгалжуулагч хийх гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар Зидан жилд 48 тэрбум төгрөг/16 сая евро/ буюу сар тутам 4 тэрбум төгрөгийн цалин авах юм байна.

Эх сурвалж: aguulga.mn