Венесуэлд усан цахилгаан станцад халдлага үйлдэх гэж зорьсон гэмт этгээдүүдийг баривчлав

2019-03-12

Венесуэлийн Боливар мужийн цагдаа нар усан цахилгаан станц “Эль-Гури”-д халдлага үйлдэх гэж байсан хоёр сэжигтэнг баривчиллаа. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро “АНУ-аас явуулж буй “цахилгаан дайн”-ы илрэл гэж уг үйл явдлыг нэрлэв.

Гуравдугаар сарын 7-ноос эхлэн Венесуэл даяар эрчим хүчний хямрал нүүрлэж, 24 мужийн 23-д нь цахилгаан тасалдаж буйтай холбогдуулан тус улсын Парламентаас онцгой дэглэмийг зарласан. Сэжигтэн этгээдүүд Симон Боливарын нэрэмжит Эль-Гури усан цахилгаан станцын техникийн сүлжээг тасалдуулан компьютерын удирдлагагүй болгох гэж байсан гэдгээ хүлээжээ. Мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Гуяадо, энэхүү оролдлоготой холбогдуулан тайлбар хийхдээ, тус улсын цахилгаан станцууд Америкийн хакеруудын кибер халдалагад удаа дараа өртөж байна хэмээн мэдэгдлээ. Эль-Гури усан цахилгаан станц нь хүчин чадлаараа Венесэулд нэгд, дэлхийд дөрөвт бичигддэг том станц юм.

Эх сурвалж: aguulga.mn