Женнифер Лопес 4.5 сая ам.долларын үнэтэй сүйн бөгж зүүжээ

2019-03-11

49 настай дуучин, жүжигчин Женнифер Лопес нөхөрт гарахаар шийджээ. Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш хамтдаа амьдарч буй цагтаа бейсбол тоглож явсан 43 настай Алекс Родригестой Багамын арлуудад багтдаг Бэйкерс Бэйгийн буланд амарч буй юм байна.

Алекс Родригес инстаграмдаа сүйн бөгжтэй гарын зураг оруулаад “Тэр зөвшөөрсөн” хэмээн бичжээ. Үнэт эдлэлийн мэргэжилтнүүд зураг дээрх сүйн бөгжийг харж нягтлаад 4.5 сая ам.долларын үнэтэй алмаазан шигтгээтэй бөгж байна гэж дүгнэсэн байна.

Тэднийг олон жилийн өмнө Женнифер Лопесийн тухайн үеийн нөхөр Марк Антони танилцуулсан гэдэг.

2017 оны хавраас тэд уулзаж эхэлсэн тухай хэвлэлээр мэдээ цацагдаж, удалгүй харилцаагаа нуухаа больж, олны өмнө хамтдаа гарах болсон юм.

News1.mn Р.Гэгээ