Аваргуудын лиг: Тоттенхэм талбайдаа, Реал Мадрид зочлон тоглож өрсөлдөгчөө хожлоо

2019-02-14

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах 1/8 шатны шилдэг 16 багийн 8 тоглолтын эхний дөрвөн тоглолт өндөрлөлөө. Манай цагаар урьд шөнийн тоглолтууд Тоттенхэм, Реал Мадридын төгс ялалтаар өндөрлөж дараагийн 1/4 шатанд шалгарах магадлалаа 99 хувьд хүргэв. Дараагийн долоо хоногт 4 тоглолт болно. Дашрамд дурдахад, хариу тоглолтууд гуравдугаар сарын 5, 6, мөн 12, 13-нд өндөрлөж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр найман баг шалгарч цаашаа плей-оффын 1/4 шатанд хүч үзнэ.

 

Уржигдар шөнийн тоглолт. II.13. 04.00 цаг.

Рома (Итали) – Порту (Потугали) 2:1. гоол:Заньоло 70 м, 76 м-Лопес 79 мин.

Ман Юнайтед (Англи) – ПСЖ (Франц) 0:2. гоол: Кимпембе 53 м, Мбаппе 60 м.

 

Урьд шөнийн тоглолт. II.14. 04.00 цаг.

Тоттенхэм (Англи) – Борусси Д (Герман) 3:0. гоол: Сон Хын-Мин 47 м, Вертонген 83 м, Льорентэ 86 м.

Аякс (Голланд) – Реал М (Испани) 1:2. гоол: Зиеш 75 м – Бензема 60 м, Асенсио 87 м

 

Ирэх долоо хоногийн тоглолт II.20. 04.00 цаг.

Ливерпүүл (Англи) – Бавари М (Герман)

Лион (Франц) – Барселона (Испани)

 

Ирэх долоо хоногийн тоглолт II.21. 04.00 цаг

Шальке (Герман) – Ман Сити (Англи)

Атлетико М (Испани) – Ювентус (Итали)

Эх сурвалж: aguulga.mn Б.Ерэнтэй