Вьетнам 20 сая доллар гаргана

2019-02-11

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод энэ хоёрдугаар сарын сүүлчийн хоёр өдөр болно хэмээн албан ёсоор зарласан. 2019 он нь өндөр жил биш, хоёрдугаар сар 29 хоноггүй учраас “сүүлчийн хоёр өдөр” гэдгийг хоёрдугаар сарын 27, 28 гэж ойлгох ёстой болж байна. Сингапур улс сайхь хоёр удирдагчийн анхны уулзалтыг өөрийн орондоо 2018 оны зун зургаадугаар сарын 12-нд зохион байгуулахдаа 20 сая ам.доллар зарцуулсан. Харин хоёр дахь уулзалтыг зохион байгуулагч орон Вьетнам мөн төдийн хэмжээний зардал гаргана гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.Ерэнтэй