Татварын хөнгөлөлтөө II.16-ны наана, заслаа II.21-ний наана

2019-02-11

Татварын хөнгөлөлтийн материал хүлээн авах хугацаа энэ хоёрдугаар сарын 15-нд дуусна. Шаардагдах бүх бичиг баримтаа бүрдүүлж 16-наас наана орон нутгийн болон нийслэлийн харьяа татварын газар болон Улаанбаатар хотынхон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл төвд хандах нь зөв юм. —–Хэрвээ Та татвар төлөгч бөгөөд анх удаа аж төрөн суухаар амины орон сууц барьсан, мөн худалдан авсан бол ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛТ ЭДЭЛНЭ. —- Хэрвээ Та татвар төлөгч бөгөөд таны төрсөн болон үрчилсэн хүүхэд чинь гадаад, дотоодын их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтын төлбөрөөс АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНА.  /Бүрдүүлэх материалын жагсаалтыг mta.mn хаягнаас үзнэ үү/

Билгийн тооллын сар бүрийн нэгнээс 15 хүртэлх хоног өдрүүд “шинийн” гэсэн тодотголтой яригддагийг бид бүгд мэднэ. Шинийн 15-нд/II.20/ тэргэл Сар гарна, 16-наас эхлээд Сар хавиргалан багасч эхэлдэг бөгөөд “сар шинэ хуучирлаа” гэж хэлэлцдэг билээ. Та хэрвээ шороон гахай жилдээ сайн сайхан явахын ерөөл талбиулж заслын ном уншуулах гэж байгаа бол шинийн 15-ндаа багтаж аргын тооллын II.21-ний наана Бурхны шашны сүм, хийдэд очоорой. Энэ цаг хугацаа нь бэлгэдэл талаасаа зохимжтой, нөгөөтэйгүүр хүрээ хийдүүд Их ерөөл зэрэг томоохон номыг шинийн арван таван хүртэл өдөр бүр уншдагт оршино.