Ганданд хурдаг номуудын хамгийн үнэтэй нь 20 мянган төгрөг

2019-02-10

 

Ганданд хурдаг номуудын хамгийн үнэтэй нь 20 мянган төгрөг

Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн дараахан иргэд тухайн гарсан жилийнхээ засал номыг хийлгэхээр Гандан хийдүүдийг зорьдог. Сүсэгтэн олны дунд шинийн найман, шинийн 15-ны дотор амжиж засал номоо хийлгэвэл тухайн жилдээ сайн, сайхан байна гэсэн сүсэг байдаг.

Тодруулбал, Шинийн 8-ны өдөр жилд нэг удаа тохиох хамаг амьтныг өвчин зовлонгүй, эрүүл энх байлгах тангарагтай Манал бурханы буулттай өдөр юм. Бурханы номонд “Манал бурханд сүжиглэн эгэл мөргөл үйлдэж тахил өргөж, түүнд аврал эрж хандсан төдийд бүтэхгүй ажил, амьдрал, үзэл бодол тэргүүтэн зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олдог” хэмээн айлдсан байдаг билээ. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна хэмээн Банчин шагжаа ширий номлосон байдаг аж.

Энэ үеэр гандан хийдүүд лам нарын “сезон” орж, засал номоо уншуулах гэсэн олны хөлд дарагдсаар ирсэн. Харин лам нар заавал шинийн найман, 15 гэхгүйгээр тухайн жилийнхээ засал номыг хийлгэх нь зүйтэй гэж үздэг.

Тэгвэл Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд шинийн гуравнаас эхлэн  засал, номын хурал айлтгалуудаа хурж эхэллээ. Тавгийн идээтэй, сэржимтэй, даллагатай номуудаа Зуугийн дуганд хурж байна. Харин бусад номуудыг Чогжин, Очирдарийн дугана, Төв гандан, Дашчойнпэл зэрэг бусад дугануудад унших ажээ. Алтанганжуур уншуулвал 20000 төгрөг, бусад номын тариф 500-10000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Гандантэгчинлэн хийдийн засал, номын үнэлгээг хүргэж байна.

Х.Хулан olloo.mn