Трамп, Ким Чен Ун нар 2 дугаар сарын төгсгөлөөр Монголд биш Вьетнамд уулзана

2019-01-31

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео зурагтын Fox News  сувагт өгсөн ярилцлагаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт 2 дугаар сарын төгсгөлөөр болно гэж зарлалаа. Хоёр дахь удаагийн уулзалт болох газраар Азийн бүс нутгийг сонгож бэлтгэл ажлыг нь хариуцуулсан тухай дурдлаа. Уулзалт болох улс нь Вьетнам байх магадлалтай, ямар ч болов нэр нь яригдаж байсан манай Монгол Улс биш гэдгийг олон улсын шинжээчид өгүүлж байна.

 

Манай улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Манай орны өвөл нь маш хүйтэн, тиймээс дээд хэмжээний уулзалт хийх тохиромжтой газар биш” хэмээн хоёр сарын өмнө Америкийн хэвлэл мэдээллээр мэдэгдсэн байдаг. Дэлхийн том гүрнүүдийн удирдагч Буш, Путин, Си Жиньпин нар айлчилж байсан Монгол Улсад дээд хэмжээний уулзалт хийлгэхгүй байх шалтгаан нь өвлийн хүйтэнд бус гаргах зардлын их хэмжээнээс болгоомжилсон гэж шинжээчид дүгнэж байгаа. Трамп, Ким Чен Ун нарын эхний уулзалтыг өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд зохион байгуулсан Сингапур улс өөрөөсөө 20 сая доллар зарцуулсан билээ.

 

Эх сурвалж: Aguulga.mn