Онцгой албан татварын 100.000 тэмдэгт хилээр нэвтрүүлэхийг завджээ

2019-01-22

Энэ сарын 19-нд Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсээр Монголын нэг иргэн УАЗ 469 маркын тээврийн хэрэгсэлтэй нэвтрэхдээ 100.000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүдийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Уг хууль бус зөрчлийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн бөгөөд харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлсэн байна.

Уг тусгай тэмдэгтүүд нь архины лацан дээр наадаг онцгой албан татварын тэмдэгтүүд бөгөөдхуульд зааснаар үүнийг дотоодын болон импортын архи, тамхинд худалдан борлуулах гэрээг үндэслэн Үндэсний татварын алба олгодог юм.

Мөн энэхүү тэмдэгтийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын хуулийн этгээд үйлдвэрлэнэ гэж хуульд заажээ.