АТГ-ынхан “Голомт”-ын Д.Баясгалангаас байцаалт авч, ажлын байранд нь нэгжлэг хийлээ

2019-01-22

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд дарамтын улмаас дөрвөн сая ам.долларыг дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн гэж мэдэгдсэн. Д.Дорлигжав энэ талаар хоёр сая ам.доллар нь Т.Ганболд, “Голомт” банк, түүний дүү Д.Баат ар гурвын хоорондын тооцоо байсан.

Харин нөгөө хоёр сая ам.долларыг Т.Ганболдын компаниас андуурч шилжүүлсэн гэх гүйлгээ байсан гэж баримт үзүүлж тайлбарласан. Иймээс энэхүү дөрвөн сая ам.доллар чухам ямар учиртайг хэлэх цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга ас ан Д.Баясгалан болж таарсан. Тэрээр 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр одоо хоригдчихоод байгаа Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв.

Гэсэнчүүнээс хойш Д.Баясгалан хэнд ч, хаана ч, юу ч ярилгүй дөрвөн жил гаруй болсон юм. Тэгвэл түүнийг өчигдөр АТГаас дуудаж байцаалт авлаа. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР