С.Баярцогтыг цагдан хорилоо

2019-01-16

Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын байгууллагаас хорих санал гаргажээ. Прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэн өнөөдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Түүнийг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ эрхзүйн бичиг баримтуудыг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Энэ хэргээр С.Баярцогт нарыг 2018 оны 4 дүгээр сард анх цагдан хорьсон бөгөөд удахгүй батлан даалтад гарсан билээ.