Р.Дагва даргын АТГ-аас нуусан 5000 хувьцааг олчихлоо!!!

2019-01-14

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва хувьдаа компанигүй, бизнесгүй.

Гэр бүл нь огт орлого олохгүй.

Р.Дагва дарга өөрөө л жилд 56.8 сая төгрөгийн орлого олно.

Гэхдээ бусад даргын адил баян.

330 сая төгрөгийн үнэтэй нэг ширхэг орон сууцтай.

Хот хавиар олон жил ажилласан юм гэсэндээ газар ихтэй. 0.007 га-гаараа хоёр ширхэг газар түүнд бий. Бас 50 000 мкв буюу 5.0 га газартай.

Хоёр машинтай. Түүнд “Лексус-570”, “Кроун” хоёр бий. Хоёр машин нь нийлээд 230 сая төгрөг болдог.

Тэр өртэй. Иллоней гэдэг зээлдүүлэгчээс 150 сая төгрөг авснаа өгөөгүй л байга юм байна.

Харин тэрээр АТГ-т ямар ч компанийн нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүдсэн.

Гэтэл “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 0.03 хувь болох 5000 ширхэг хувьцааны эзэн юм байна. Үүнийг нь бид олчихлоо.

Магадгүй, үнэ нь бага, хэдхэн ширхэг болохоор Р.Дагва дарга мартсан ч байж болох юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Очир