З.Пагмажавын ялыг хэвээр үлдээлээ

2019-01-10

дээд шүүх зурган илэрцүүд

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан юм.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны төвийн хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээчээр ажиллах үеэс эхлэн хамт ажиллаж, хэрэгт холбогдон шалгагдах хүртлээ түүний зөвлөхөөр ажиллажээ.

Эх сурвалж: Erennews.mn