Г.Солтан: Надад прокуророос бичиг ирээгүй

2019-01-09

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Эл хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Солтантай утсаар холбогдож, тайлбар авлаа. Тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа аж.


 

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр таныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

 

-Би Баян-Өлгий аймагт байна. Тийм үү, пөөх.

 

-Та энэ талаар мэдээгүй юу?

 

-Би сонсоогүй юм байна.

 

-Та хэзээ хотод ирэх вэ?

 

-Арай болоогүй ээ. Энд тойрогтоо ажиллахаар ирсэн.

 

-Таныг зээл авсан хэрэгт буруутгаж байгаа юм билээ?

 

-Тийм үү. Би энд л яваад байсан болохоор мэдсэнгүй.

 

-Танд ямар нэгэн албан бичиг ирээгүй гэж ойлголоо, зөв үү?

 

-Би Баян-Өлгийд ирээд долоо хонож байна.

Эх сурвалж: zindaa.mn