Хүүхэд төрүүлсэн 1.6 жилийн нэмэгдлийн хэрэгжилтийг хойшлуулжээ

2019-01-09

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох байсан ч хэрэгжихээргүй болжээ.

Яагаад хэрэгжих боломжгүй болсон талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Жишээлбэл, би хоёр хүүхэдтэй тэтгэвэр тогтоолгох тохиолдолд гурван жил нэмэгдэх гээд байгаа юм. Одоогийн байдлаар 410 мянган хүн тэтгэвэр авч байгаа үүнээс 200 гаруй мянга нь эмэгтэй хүн бий. Дээрх хуулийг  хэрэгжүүлэх нэмэлт мөнгө улсын төсөвт байхгүй учир хэрэгжилтийг 2020 он хүртэл хойшлуулсан” гэжээ.