2019-2023 оны стратеги төлөвлөгөөг хүлээн авлаа

2018-12-24

БАГАНУУР” ХК-ийн 2019-2023 оны стратеги төлөвлөгөө нь 2017 онд хийгдсэн бизнес процессийн ре-инженеринг, санхүүгийн загварт суурилсан стратеги төлөвлөлт болсноороо онцлог юм.
1. Найдвартай ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх,
2. Байгууллагын гарцыг нэмэгдүүлэх
3. Байгууллагын орцыг бууруулж бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлүүдийг тэргүүлэх чиглэл болгон
1. Удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгох
2. Хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийг дэмжих чиглэл болгон сайжруулах стратегийн талбаруудыг сонгож хийсэн.
Нөгөө талаас байгууллагын стратегийн хувилбар боловсруулах, санхүүгийн төлөвлөлтөнд учирч болох эрсдлүүдийг тодорхойлох, түүнд үзүүлэх хариу үйлдлийг тооцоход чухал ач холбогдол бүхий хувилбарт шинжилгээний арга болох санхүүгийн удирдлагын моделийг мэргэжлийн байгууллагын дэмжлэг авч хийсэнд энэ удаагийн төлөвлөлтийн онцлог байгаа юм. Учир нь тус компанийн санхүү эдийн засгийн хэлтсийн төлөвлөлтийн ажлын файлд угсрагдан ажиллах боломжтой. Цаашилбал удирдлагын шийдвэр гаргалтанд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой хийгдсэн.

48373821_561358100977172_7103633409435500544_o 48382842_561358087643840_1967035978652581888_o 48386743_561358194310496_847260901332484096_o 48397074_561358214310494_4883005373167960064_o