БАГАНУУР ХК-ийн 40 жилийн ойд зориулсан байгууллагын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2018-12-17

БАГАНУУР ХК-ийн 40 жилийн ой, уурхайчдын баярын өдөрт зориулсан “Байгууллагын аварга шалгаруулах тэмцээн” Уурхайчин спорт цогцолборт есөн өдөр үргэлжилж аваргуудаа шалгарууллаа. Биеийн тамир, спортын тухай хууль, хүн амыг чийрэгжүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын нийт ажилтны бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон бөгөөд хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилготой тус тэмцээн 12 дугаар сарын 7-ноос 16-ны хооронд таван төрлөөр амжилттай зохион байгуулагдсан юм.

  • Волейбол /эмэгтэй/ : 1. ХХХэлтэс 2.ЭХНХ+ҮАМХ 3. НБАХ /эрэгтэй/ 1. Уулын I 2. ТАМЗХ 3. ТАМАХ
  • Шатар : 1. Засвар 2.Захиргаа 3. Уулын II
  • Теннис : 1. Захиргаа 2.ЭХНХ+УШХ 3. Уулын I
  • Сагсан бөмбөг /эмэгтэй/: 1. ХХХэлтэс 2. Захиргаа 3. НБАХ /эрэгтэй/ 1. Уулын I 2. ТАМАХ 3. ЭХНХ
  • Дартс 1. Захиргаа 2. Уулын II 3. ЭХНХ тус тус эзэллээ.

IMG_1555 IMG_1541 IMG_1502 IMG_1488 IMG_1428 IMG_1572 IMG_1581 IMG_1599 IMG_1605 IMG_1628