АТГ-ынхан Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, оффист нэгжлэг хийж байна

2019-01-07

Н.Маргад

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан 4 сая доллар өгсөн” гэж мэдэгдсэн.

Үүний дараа Д.Дорлигжав бас телзвизэд ярилцлага өгч, “Намайг гүтгэлээ, Т.Ганболдыг шүүхэд өгч, 4 сая доллар нэхэмжилнэ” гэсэн.

Түүнийг телеизэд ярилцлага өгөхөөс өмнө АТГ-аас мэдүүлэг авсан байдаг юм.

Тэгвэл АТГ-ынхан өнөөдөр /2019.1.7./ Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэр, оффист нь нэгжлэг хийлээ. Нэгжлэг одоо үргэлжил байгаа гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: www.ura.mn