Оросын сайхан бүсгүйтэй гэрлэсэн V Мухаммад Малайзийн хаан ширээнээс буужээ

2019-01-07

V Мухаммад хүсэлтийг нь хүлээн авч зөвшөөрсөн Малайзийн захирагчдын зөвлөл, Ерөнхий сайд, Засгийн газарт талархлаа илэрхийлжээ.

ТэрээрМалайзийн Келантан мужид 1969 онд төрж, Тайланд, Их Британид боловсрол эзэмшсэн бөгөөд 2016 онд таван жилийн хугацаатайгаар Малайзийн хаанаар сонгогджээ.

V Мухаммад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москва орчмын Барвихад “Мисс Москва” тэмцээнд 2015 онд түрүүлж байсан25 настай Оксана Воеводинатай гэнэт гэрлэн дуулиан тарьж байсан юм.

 

Эх сурвалж: ura.mn Б.Сансар