Роналдогийн хөшөөг хүүхнүүд зүгээр байлгахаа больжээ

2019-01-04

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо Pestana CR7 сүлжээ зочид буудлуудыг дэлхийн өнцөг булан бүрт байгуулж эхлээд байгаа билээ. Эдгээр зочид буудлын нэгэн салбар нь түүний төрсөн нутаг Португалын Фуншал хотноо байрладаг. Тэрхүү зочид буудлын урд талд хөлбөмбөгчийн хүрэл хөшөөг босгожээ. Хөшөө хүний биеийн өндрөөс арай өндөр тул жуулчид зураг авахуулахдаа ташаа бэлхүүс хавьцаанаас нь тэвэрч, “тэндээс” нь гараараа барих элбэг гэнэ.

Ингэснээр хөлбөмбөгчийн хүрэл хөшөөний тэрүүхэн хэсэг элэгдэж, өнгө нь ялгарах болжээ.

“Би видео чатаар хөшөөний дэргэд очсноо харуулах гэтэл бүгд нирхийтэл инээлдээд, намайг их шоолсон. Роналдогийн хөшөөний хоёр хөлийн дундахь өнгө нь өөрчлөгдөөд их инээдтэй харагдсан шиг билээ.

Жуулчдын автобусаа хүлээж суух зуур хичнээн олон хүн тэр хөшөөний яг “тэндээс” барьж зураг авахуулсан гээч. Тэгээд л бүгдээрээ инээлдээд, хөгжилдөөд л байсан. Шаргал үстэй нэг эмэгтэй бүр гараа салгаж чадахгүй зогсоод байсан. Харин нэг эмэгтэй бүр… за за та нар зургаас харна биз” хэмээн нэгэн жуулчин инээмсэглэн ярьсан байна.

News1.mn Р.Гэгээ