Ойрын хугацаанд ашиглалтанд орох түрээсийн орон сууцнууд

2019-01-03

 

Зах зээлд сул орон сууц байгаа хэдий ч иргэд худалдан авах чадамж байдаггүй. Иймээс иргэд түрээсийн орон сууцыг ихээхэн сонирхдог. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд төрөөс энэ асуудалд анхаарч буй. Тэгвэл энэ онд болон ойрын хугацаанд ямар түрээсийн орон сууцын чимээ сонсогдож буйг хүргэе. Солонгос Улсын Засгийн Газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэ онд дөрвөн байршилд 7000 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. “Буянт-Ухаа” спорт цогцолбор орчимд орлогод нийцсэн 768 айлын орон сууц барьж түрээсийн болон хямд өртөгөөр иргэдэд нийлүүлнэ. Хятад Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1080 айлын орон сууц барина. Дашрамд дурдахад, ойрын таван жилд нийслэлд 217 мянган айлын, орон нутагт 122 мянган айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа аж.