77 жилийн өмнөх хайрын захиаг эзэнд нь өгчээ

2019-01-02

Их Британийн 99 настай эмгэн Филлис Понтингт Атлантын далайн ёроолд живсэн усан онгоцноос олдсон нэгэн захиаг саяхан хүргэж өгчээ. Энэхүү захиаг Их Британийн Зэвсэгт хүчний байлдагч Билл Уолкер 1941 онд сэтгэл бүсгүй Филлистээ зориулан бичсэн ажээ.

1941 онд Билл Уолкерийн гэрлэх саналыг хүлээн авч буйгаа Филлис захиандаа илэрхийлсэн ч хариу нэг ч захидал ирээгүй гэнэ. Ингээд цэрэг эр дайнаас ирээгүй тул Филлис өөр эртэй гэрлэж, дөрвөн хүүхэд, долоон ач зээтэй болсон байна.

“Итгэхийн аргагүй юм. Энэ захиа ийм олон жилийн турш далайн ёроолд байсан гэж үү?” хэмээн 99 настай Филлис өгүүлсэн байна.

Билл Уолкер захидалдаа “Энэ захиаг нээн унших тэр мөчид дэргэд чинь байхыг би хүсч байна. Гэрлэх саналыг минь хүлээн авч буй тухай уншаад сэтгэл хөдөлж нулимс унагалаа. Намайг ямар их аз жаргалтай болгосноо чи минь мэддэг ч болоосой…” хэмээн бичжээ.

Усан онгоцны сүйрлээс үлдсэн эд зүйлсийг хайж илрүүлэх Odyssey Marine Exploration ажиллагааны үеэр энэ захидал олджээ. Билл Уолкерийнхоос гадна 700 гаруй цэргийн захидлыг олсон юм байна. Гэвч ихэнхийнх нь эзэн эдүгээ ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

News1.mn Р.Гэгээ