2019 оноос мөрдөгдөж эхэлж буй хууль, журам

2019-01-02

Image result for хууль

Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлж буй хууль, журмуудыг танилцуулж байна. 

Төрийн албаны тухай хууль

Image result for төрийн албаны тухай хуульТөрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга өчигдрөөс хэрэгжиж байна. Уг хууль нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах, төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах заалттай болжээ. Мөн төрийн албыг хариуцлагатай болгох, төрийн албаны эрхийг нэмэгдүүлснээрээ онцлогтой.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль

Image result for албадан эмчилгээ

Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юм. Мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох юм байна. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албандан эмчлэх эсэхийг шүүхээс шийдэх аж. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ. “Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж тус хуульд заасан байна.

 

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль

Image result for багш

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй томоохон хуулийн нэг нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль. Энэ хууль нь багш нарын хөгжил боломжийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн асуудлыг нь сайжруулахад чиглэгджээ.

 

Мод, модон хийцийг НӨАТ-аас чөлөөллөө

Image result for модон хийц

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг өнөөдрөөс НӨАТ-аас чөлөөлж эхэллээ. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчилнэ. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах  явдлыг зогсоох зорилготой юм.

 

Хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлнэ

Image result for төгрөгХөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоодог. Энэ дагуу өчигдрөөс цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болгох шийдвэрийг энэ оны наймдугаар сард гаргасан билээ. 

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ

Image result for нийгмийн даатгал

 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  нэг хувиар нэмэгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан аж.

Зээлийн хэмжээнд хязгаарлалт тогтооно

Image result for зээл

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн шийдвэр хэрэгжинэ. Мөн Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоож, ирэх оноос мөрдөхөөр шийдвэрлэв.