Хойд Солонгосын компани Английн хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэжээ

2018-12-31

Хойд Солонгосын Visit North Korea аяллын компани Английн Блит Спартанс клубыг ивээн тэтгэжээ. Тус компаний сурталчилгааны самбар энэ сарын 28-нд Блит Спартансын Срофт парк цэнгэлдэх хүрээлэнд тавигдсан нь олон нийт болоод хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээхэн татсан байна. Энэхүү сурталчилгааны хөлсөнд Visit North Korea компани 190 доллар төлсөн гэнэ.

Хойд Солонгос жилд 4000 жуулчин хүлээж авдаг бөгөөд Их Британий засгийн газар тус улс руу аялахаас татгалзахыг зөвлөдөг юм. Харин Америкийн иргэд Хойд Солонгост зорчих нь баривчлагдах, удаан хугацаагаар хоригдох эрсдэлтэй байдаг учир аялахыг хориглосон байдаг гэнэ.

Visit North Korea компаний зүгээс үүнийг ташаа ойлголт гэдэг бөгөөд Хойд Солонгосын талаар дэлхийд зөв мэдээлэл хүргэхийг зорьдог байна. Компаний санал болгож буй аялал нь хугацаа, зочид буудлын төрлөөс хамааран 500-2800 доллар байдаг аж.

Эх сурвалж: udriintoim.mn