Японд хоёр гэмт хэрэгтнийг цаазаар аваачжээ

2018-12-27

Өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 27-нд Японд хоёр гэмт хэрэгтнийг цаазаар аваачжээ. Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитагийн тушаалаар цаазын ялыг гүйцэтгэжээ. Харин хоёр хэрэгтний нэрийг зарлахаас татгалзсан байна.

2018 онд Японд 15 гэмт хэрэгтнийг цаазаар аваачсан байна. Мөн 100 гаруй гэмт хэрэгтэн цаазын ялтай хоригдож байгаа ажээ.

Өнгөрсөн долдугаар сард “Аум Шинрике” бүлэглэлийн зургаан толгойлогчийг цаазаар аваачсан тухай зарлаж удаатай. Тус бүлэглэлээс нийтдээ 13 хүнийг цаазаар аваачаад байгаа юм.

News1.mn Р.Гэгээ