Америкийн шүүх Хойд Солонгосоос 501 сая доллар нэхэмжиллээ

2018-12-25

Америкийн шүүх Хойд Солонгосоос барьцаанд байсан оюутан Отто Уормбиерийн нас барсны төлбөрт 501 сая доллар нэхэмжиллээ. Америкийн Виржиния мужийн их сургуулийн оюутан Уормбиер 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост аялж байгаад баривчлагдсан юм.

Хойд Солонгосын тал түүнийг зочид буудлынхаа үзэл суртлын үзүүлэнг хулгайлахыг завдсан гэж үзэн хөдөлмөрийн лагерьт 15 жилийн хорих ял оноожээ. Улмаар Уормбиер 2017 онд нүд нь сохорч, сонсголоо алдсан, гар нь татсан, салгалсан байдалтай Америкт ирсэн бөгөөд түүнийг цахилгаанаар цохиулсан гэж эмч нар үзсэн байна.

Тэрээр комд байж байгаад удалгүй нас барсан бөгөөд Охайо мужийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүчил төрөгчийн дутагдалд орж тархинд нь цус харвасан гэж үзжээ.

Гэвч Хойд Солонгосын тал Уормбиерийг тамлан зовоож байгаагүй гээд түүний үхэлд халдварт өвчин, нойрны эмийн хэрэглээг буруутгасан байна. Улмаар Уормбиерийн эцэг эх Хойд Солонгосыг хүүгийнхээ үхэлд буруутган өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд өгсөн юм.

Гэсэн хэдий ч Америкийн засгийн газар Хойд Солонгост эдийн засгийн хориг тавьсан учир хохирлын мөнгийг авахад хүндрэл гарч магадгүй гэнэ.

Эх сурвалж: udriintoim.mn