Цагаан ордны сонирхолтой Зул сарын чимэглэлүүд

2018-12-18

Америкийн Цагаан ордны чимэглэлийг тухайн үеийн тэргүүн хатагтай нар бэлтгэдэг уламжлалтай. Үүгээрээ тэд тухайн оны Зул сарын чимэглэлийн өнгө аясыг тодорхойлдог юм. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн муу болон сайн 14 Зул сарын чимэглэлийг сонирхоё.

Муу чимэглэлүүд

  1. Бетти Форд 1975 он

Цагаан ордонд 1970-аад оны үед амьдарч байсан тэргүүн хатагтай Бетти Форд баярын уур амьсгал оруулахдаа тийм ч чадварлаг байсангүй. Иймээс ч түүний 1975 онд бэлтгэсэн “Хүүхдүүдийн Зул сар” сэдэвт чимэглэл гэрэл, тоглоомгүй их л уйтгартай болжээ.

  1. Елеанор Рузвельт 1939 он

Ерөнхийлөгч Франклин Рузвельт Цагаан ордонд 10 Зул сарыг үдсэн. Харин тэргүүн хатагтай Елеанор Рузвельтийн Их хямралын үед зассан гацуурт унждаг саа өлгөсөн нь үнэхээр ичмээр зүйл гэнэ.

  1. Меланиа Трамп 2018 он

Түүний энэ жилийн гацуур мод цусан улаан өнгөтэй. Үүнийг хайрцагнаас гарч сэтгэсэн гэж өмөөрч болох ч Зул сараа аймшгийн кинон дотор байгаа мэт өнгөрөөхийг хэн л хүсэх бол.

Related image

  1. Мишель Обама 2016 он

Түүний Цагаан ордны сүүлчийн Зул сарын сэдэв, өнгө авцалдаагүй байжээ. Мөн тэдний хайртай тэжээвэр ноход болох Бо, Санни хоёрыг дүрсэлсэн томоо гэгч тоглоом нь ямар ч баярын уур амьсгал авчираагүй юм. Үүнээс гадна Америкийн далбааны шийдэл нь цагаа олоогүй санаа байв.

Related image

  1. Францес Фолсон Кливланд Престон 1898 он

Тэрээр анх удаа ордны гацуур модыг цахилгаан гэрлээр чимэглэжээ. Цонхны цэцгэн хэлхээ, хуучны чимэглэл нь сонгодог харагдаж байгаа ч өрөө дүүрэн хүүхэлдэй эвгүйцэл төрүүлж байна.

  1. Клаудиа Жонсон 1967 он

Түүний чимэглэл гял цал биш ч нүдэнд дулаахан харагдаж байна. Гацуур доорх бэлгүүд нь хүртэл жирийн Америк айл шиг харагдаж байгаа хэдий ч энэ бол Цагаан ордон учир жаахан сүр дутжээ.

  1. Мэмие Эисенховер 1958

Тэрээр 1958 онд 27 ширхэг жинхэнэ гацуураар Цагаан ордонг чимэглэжээ. Гэвч тэрээр саа, шүршдэг цагаан будагны фен байсан байсан аж. Мөн өрөө бүрт Зул сарын дуу эгшиглэх нь арай л хэтрүүлсэн хэрэг болжээ.

Сайн чимэглэлүүд

  1. Хиллари Клинтон 2000 он

Хатагтай Клинтоны “Зул сарын тусгал” сэдэвт ногоон алтлаг өнгийн чимэглэл нь аргагүй л эмээгийн гэр шиг тайван мэдрэмж төрүүлнэ. Гэвч гацуур модонд өлгөсөн оймснууд хэтэрхий ихэдсэн мэт.

Image result for white house christmas decorations 2000

  1. Жаккюлин Кеннеди Онассис 1961 он

Түүний Цөмөөхөй жүжгээс сэдэвлэсэн цайвар цэнхэр тууз, унжсан тоглоом нь их чамин харагдана. Гол нь тэр туузан сааны тунг маш сайн тааруулжээ.

  1. Пэт Никсон 1969 он

Түүний Цагаан ордны чимэглэл тансаг байдал, гоо сайхан, сүр жавхланг хослуулжээ. Мөн тэрээр анх зөөлөн боовоор хийсэн байшингийн уламжлалыг тогтоосон юм.

Mrs. Pat Nixon : News Photo

  1. Барбара Буш 1990 он

Түүний бүх өрөөнд улаан өнгийн чимэглэл оруулж өгсөн нь сайхан зохицсон бөгөөд ажилчдынхаа гараар урласан бүтээлүүдээр чимэглэсэн нь маш өвөрмөц болжээ. Мөн нохойных нь хүзүүвч хүртэл улаан байгаа нь өнгөний зохицол нэг бүрийг нарийн тооцоолсных биз.

  1. Росалинн Картер 1978 он

Хүүхэлдэйгээр чимэглэсэн гацуурыг эс тооцвол хуучны хэв маягийн Зул сарын чимэглэл нь гайхалтай. Хөшигтэй зангидсан үслэг бөмбөлөг өрөөг дулаахан санагдуулна.

White House Christmas : News Photo

  1. Лаура Буш 2007 он

Бушийн гэрийнхэн Зул сарын чимэглэлийн талаар сайн мэддэг нь харагдаж байгаа байх. Лаура Бушын Зул сарын сэдэв “Үндэсний цэцэрлэгийн баяр” байсан бөгөөд ногоон, алтлаг өнгийн хослолыг гайхалтайгаар шийджээ. Мөн гацуур дээрх хөвөнгүүд яг л цасанд дарагдсан моддыг санагдуулна. Үүнээс гадна жигнэмэгүүд нь хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн амьтдын дүрстэй.

Related image

  1. Нэнси Реаган 1987 он

Түүний хүүхдэрхүү чимэглэлд хиймэл цас, хүүхэлдэйн киноны баатрууд багтана. Тэрээр Цэнхэр өрөөний голд сүлд модыг хөгжмийн сэдвээр чимэглэж өөр нэг өрөөний найман гацуурыг саарал гэрлээр гоёж хиймэл цас хаясан нь яг л цас орж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Эx сурвалж: udriintoim.mn