Сэрэмжлүүлэг: 25 удаагийн үйлдлээр 100 дугуй хулгайлжээ

2018-12-18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 19-24 насны дөрвөн залуу 2018 оны 11 дүгээр сараас бүлэглэн  “prius-30” загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж,  фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь тогтоогдсон байна. Мөн  сэжигтэн Г, Б нар шинэ жилийн баяраа тэмдэглэн, ганц нэгээрээ явж байгаа иргэдтэй зориудаар муудалцан нэг нь зодолдох, нөгөө нь салгах нэрийдлээр гар утас, түрийвч, үнэт зүйлийг нь дээрэмддэг байжээ.