Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ

2018-12-18

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан (2018.12.16)өдөр болжээ.  Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцэн гурван шүүгчид зургаан сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталжээ. Гурван шүүгчид холбогдох гурван гомдлыг хойшлуулж, гурван шүүгчид холбогдох хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг шүүгчид холбогдох нэг гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN