2018: Google-ийн хамгийн их эрэлттэй 10 ХАЙЛТ

2018-12-14

Google-ээс 2018 онд хамгийн их эрэлттэй байсан 10 хайлтыг танилцууллаа.

  1. Хөлбөмбөгийн ДАШТ

Хойд хөршид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг google-ээс хамгийн ихээр хайжээ.  Анх удаагаа ДАШТ-ийг хоёр тив дамнасан гүрэн зохион явуулсан. Мөн анх удаагаа VAR буюу шүүлтэд видео туслах ашигласнаараа онцлог байлаа.

Францын шигшээ баг шувтаргын тоглолтод Хорватыг 4:2-оор хожсноор түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аваргаар тодорсон.

  1. Авичи

Хайлтын аман хүзүүнд Шведийн хөгжмийн продюсер, дижей Авичигийн нэр бичигдлээ. Алдартай дижей залуу энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд Оманд амиа хорлосон юм. Түүнийг зургаадугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольмд хөдөөлүүлсэн.

  1. Мак Миллер

АНУ-ын рэп, хип хоп дуучин Мак Миллер Лос-Анжелесийн Студио-Сити дэх гэртээ есдүгээр сарын 7-нд хар тамхины тун хэтрүүлсний улмаас амиа алдсан. Найз нь түүний цогцсыг гэрээс нь олж цагдаа руу утасдсан байдаг.

  1. Стэн Ли

АНУ-ын зохиолч, жүжигчин, продюсер, телевизийн хөтлөгч, комиксийн зохиолч, Marvel Comics-ийн захирал асан Стэн Ли. Хүн-аалз, Төмөр хүн, Х хүмүүс зэрэг олон баатруудын дүрийг бүтээхэд гар оюун оролцсон нэр хүндтэй бүтээлч Стэн Ли арваннэгдүгээр сарын 12-нд амьсгал хураасан юм. Эмнэлэгт яаралтай хүргэгдсний дараахан түүний зүрх нь зогсчээ.

  1. “Хар пантера”

АНУ-ын уран сайны кино “Хар пантера”. Стэн Ли болон Жек Кёрбигийн зохиолоор Райан Куглерийн найруулсан Marvel Comics-ийн бүтээл. Marvel-ийн 18 дахь бүтээлд тооцогдсон. Гол дүрд Чедвик Боузман, Майкл Б.Жордан, Лулита Нионго болон Данай Гурира нар тогложээ.Хоёрдугаар сарын 16-нд дэлгэцнээ анх гарч, нэг тэрбум ам.доллараас давсан орлого олжээ.

  1. Меган Маркл

Их Британийн ханхүү Харритай гэрлэсэн америк жүжигчин, загвар өмсөгч бүсгүй Меган Маркл. Тавдугаар сарын 19-нд тэдний хуримын ёслол болсон. Хуримынхаа өмнө Их Британийн иргэн болж, олон нийтийн сүлжээн дэх хаягаа хаахад хүрсэн. Ханхүүтэй гэрлэснээр Их Британийн гүнж, Сассексийн ахайтан гэж дуудагдах болсон.

  1. Энтони Бурден

АНУ-ын ахлах тогооч, зохиолч, аялагч, телевизийн хөтлөгч, олон улсын зоогийн ёс уламжлалын тухай сэдвээр баримтат кино, нэвтрүүлэг бэлтгэдгээрээ зартай Энтони Бурден. Орчин цагийн хамгийн алдартай, нөлөө бүхий ахлагч тогооч.

Зургаадугаар сарын 8-нд Францын Кайзерсбергийн Le Chambard зочид буудлын өрөөнд амьсгал хураасных нь олсон. Хэвлэлүүдийн мэдээлснээр бол дүүжилж амиа хорлосон.

  1. ХХХTentacion

АНУ-ын рэп дуучин. ХХХTentacion дуучны богинохон замналынхаа туршид хөгжмийн ертөнцөд маш их хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг. Зургаадугаар сарын 18-нд Флорида мужийн Дирфилд-Бич дэх автосалоныг дээрэмдэх үеэр үхлийн шарх авсан. Түүнийг хөнөөсөн этгээдүүдийг хожим нь баривчилсан юм.

ХХХTentacion галт зэвсэг хууль бусаар биедээ авч явсан, дээрэм хийсэн, танхайрсан хэргээр удаа дараалан шүүхэд дуудагдаж, хоригдож байсан.

  1. Стивен Хокинг

Их Британийн онолын физикч, сансар судлаач, зохиолч, Кембрижийн их сургуулийн сансар судлалын төвийн эрдэм шинжилгээний захирал Стивен Хокинг. Цаг хугацааны тухай товч түүх хэмээх бестселлер номоороо ихэд алдаршсан. Рожер Пенрөүзтэй хамтран харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, Хокингийн цацраглал хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онолоороо ихэд үнэлэгдсэн эрдэмтэн. Гуравдугаар сарын 14-нд 76 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

  1. Кейт Спейд

АНУ-ын загвар зохион бүтээгч, хөрөнгө оруулагч Кейт Спейд. Зургаадугаар сарын 5-нд Нью-Йорк дахь өрөөндөө дүүжилж амиа хорлосон. Амиа хорлохынхоо өмнө охиддоо зориулан гэрээс үлдээсэн нь олдсон байдаг. Бизнес болон хувийн амьдралын олон жилийн шаналал бэрхшээлүүд түүнийг амиа хорлоход хүргэсэн гэж хэвлэлүүд дүгнэсэн. Сүүлийн үед согтууруулах ундаанд донтсон байжээ.

News1.mn Р.Гэгээ