Эмэгтэйчүүдэд зориулсан секс-роботыг зохион бүтээжээ

2018-12-10

Realbotix компани эмэгтэйчүүдэд зориулсан анхны секс-роботыг зохион бүтээжээ. Энэ робот нь эр хүний дүр төрх, бие галбиртай бөгөөд Хенри гэж нэрлэсэн байна. Хенри секс үйлчилгээ үзүүлэхээс гадна ярилцаж, бүр наргиа хийж ч чаддаг гэнэ.

Худалдан авагчид роботын царай зүсийг өөрсдийнхөө хүссэнээр захиалж болохын зэрэгцээ мөн бэлэг эрхтний хэмжээг ч хүссэнээрээ хийлгэж болох ажээ. Бэлэг эрхтэн хамгийн урт нь 28 сантиметр байж болох аж.

R

“Бид төсөөлснөөсөө хавьгүй олон захиалга авсан. Эмэгтэйчүүд зөвхөн секс хамтрагч бус мөн ярилцаад суух эрийг хүсдгийг бид мэдэж байсан” хэмээн Realbotix-ийг үүсгэн байгуулагч Мэтт Макмаллен өгүүлсэн байна.

Хенри эзнийхээ хэлсэн бүхнийг тогтоож авах чадвартай юм байна. Үнэ нь 10 мянган ам.доллар ажээ.

news1.mn Р.Гэгээ