Гишүүд М.Энхболд даргыг огцрохыг шаардаж, суулт хийж байна

Гишүүд М.Энхболд даргыг огцрохыг шаардаж, суулт хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нарын гишүүд чуулганы танхимын үүдэнд М.Энхболд даргыг огцрохыг шаардаж суулт хийж байна. Тэдний зүгээс М.Энхболд даргыг УИХ-ын чуулганы хуралдааныг даргалах ёс зүйн эрхгүй хэмээн үзэж ийнхүү суулт хийж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. “Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн” хэмээн мэдэгдсэн. Гэвч УИХ-ын даргын зүгээс “шалгуулна” хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүд ийнхүү түүнийг УИХ-ын даргын суудлаасаа буухыг шаардаж эхэллээ.

П.ГОО
Оллоо.мн