УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг: Таван тохиолдлоос бусдаар УИХ-ыг даргыг огцруулах нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардаж, зарим гишүүд бойкот хийж байгаа билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг тайлбар хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулиййн 24-ийн 24.2-т “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж болно” гэж заасан байдаг.  Хууль заасан үндэслэл гэдэгт нас барсан, өөр ажилд орох шалтгаанаар хүсэлт өгч, УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас ажлаа эрхлэх чадамжгүй болсныг эмнэлгээр магадалсныг УИХ хүлээн авсан, Үндсэн хуулийн Цэцээс огцруулах үндэслэлтэй гэж үзсэн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр нотлогдож, УИХ-аар чөлөөлсөн гэх таван үндэслэлээр огцруулдаг байна.

Харин үүнээс өөр тохиолдолд Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болох аж.