Хятад бүсгүйчүүд нүцгэн зургаа барьцаалж зээл авдаг нь тогтоогджээ

Хятадын охид бүсгүйчүүд мөнгөгүйдээд ирвэл зээл авах онцгой аргатай гэнэ. Манайхаар бол банк бус санхүүгийн байгууллагууд охид бүсгүйчүүдийн иргэний үнэмлэхээ барьсан нүцгэн зургуудыг барьцаа болгон аваад 1000-2000 юань зээлүүлдэг аж.

Тухайлбал, Afterpay хэмээх байгууллага охид бүсгүйчүүдийн нүцгэн зургийг барьцаалж аваад хэрвээ зээлээ төлөхгүй бол эцэг эх, ойр дотныхонд нь харуулна гэж сүрдүүлэх замаар мөнгөө буцаан авдаг юм байна.

2016 онд нэгэн санхүүгийн байгууллагад 19-23 насны 161 бүсгүйн нүцгэн зураг хадгалагдаж байжээ.

Гэхдээ зарим газар зээлээ төлж чадахгүй байгаа бүсгүйчүүдийг “биеэрээ төлөх”-ийг шаарддаг нь илэрч шуугиан дэгдсэн гэнэ. Үүнээс хойш санхүүгийн байгууллагууд иймэрхүү ёс бус шаардлага тавибал шууд хаалгыг нь барьж, хэрэг үүсгэн хорих болсон аж.

Гэвч одоо хүртэл Хятадын охид бүсгүйчүүдийн нүцгэн зургийг зээлийн барьцаа болгон хэрэглэх явдал байсаар байгаа гэнэ.

news1.mn Р.Гэгээ