Латин бүжгийн төрлөөр дэлхийн аваргатай боллоо

2018-12-04

Энэ сарын 2-нд БНХАУ-ын Шинжаан хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан чамгүй амжилттай оролцсон байна. Харин ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас оролцсон Монгол Улсын иргэн Нэргүйн Онондарь дэлхийн аварга болжээ.

Н.Онондарь нь 21 настай бөгөөд спортын сэтгэл судлалаар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж.

Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед  ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон гэнэ. Ингээд мөрөөдөл нь биелж байгаад  баяртай байна гэжээ.

erennews.mn