Дарханы лабораторид 99,8 кг алт цэвэршүүлжээ

2018-11-21

Дархан-Уул аймагт Үнэт металлын сорьцын лаборатори Швейцарын хөгжлийн агентлаг болон Монголбанкнаас 395 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан билээ.

Энэ оны 10 дугаар сарын 15-нд нээлтээ хийсэн тус лабораторид нэг сарын хугацаанд нийтдээ гурван аж ахуй нэгж, 12 иргэнээс 99.8 кг алт /бохир жин/ хүлээн авч цэвэршүүлжээ. Хайлалтын өмнөх жин нь 99.8 кг байсан бол хайлалтын дараагийн цэвэр жин нь 98.2 кг болж, сорьцын жингээр 95.8 кг буюу 64 гулдмай болсон байна.