Эдийн засгийн хямрал харгис хэрцгий нийгмийг цогцлоодог

Харгис, хэрцгий, хүний санаанд багтамгүй онц ноцтой гэмт хэргүүд ар араасаа үйлдэгдэх болсон нь нийгмийг айдаст автуулаад байна. Яагаад ийм аймшигт хэргүүд үйлдэгдээд байна вэ? Энэхүү асуултанд хүн бүр л асуулт эрж буй. Гэхдээ бусдын амь насыг хохироох хэргийн арга улам нарийс ч байгаа нь харамсалтай.

Цахим сүлжээнд нэгэн эмэгтэй “Машин гаргах гэсэн юм. Хүүхэд халуураад байна. Машинаа хурдан холдуулж өгөөч”, “Машин гаргах гэсэн юм таны машин таглаад тавьчихсан байна гэж утас руу нь залгаж гаргаж ирээд дээрэмддэг бүлэглэл байна” хэмээн нийтэлсэн байсан.

Үүний дараа бас нэгэн эмэгтэй “Харанхуй шөнө утас дуугарч машинаа холдуулаач, хүүхэд халуураад байна, эмнэлэг яаралтай явах гэсэн юм” гэж нэг залуу ярьсан. Харанхуй шөнө ганцаараа гараад яах вэ гээд нөхрөө дагуулаад гарсан юм. Гэтэл машины эргэн тойронд юу ч хүн байгаагүй. Эргээд нөгөө дугаар руу залгатал холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд гайхаж бас айсан. Ганцаараа гарч ирвэл яах ч байсан юм бол. Магадгүй энд тэнд байшингийн булан тохойд нуугаад зогсч байсан ч юм билүү. Үнэхээр айсан. Харанхуй шөнө машин тэргээ холдуулаарай гэж залгавал ганцаараа гарч болохгүй шүү” хэмээн үнэхээр дээрх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн пост үнний ортой юм байна хэмээн олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн юм.

Гэвч өчигдөр иймэрхүү утгатай дуудлага утсанд нь ирсэн залууг машинаа холдуулах гээд гэрээсээ гарч машин дээрээ очиход амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ талаар нэгэн эмэгтэй цахим хуудсандаа мөн л сэрэмжлүүлэг оруулсан байна. Тэрбээр “Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж дуудаж гаргаж ирээд амийг нь хохироосон байна. Машинаа холдуулах гээд гараад явсан хүү нь удахаар нь ээж нь гараад иртэл машиных нь хажууд алсан байжээ. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юмуу. Аймар нийгэм болжээ. Хүмүүс минь сонор сэрэмжтэй байгаарай” гэсэн сэтгэгдэл оруулжээ.

Эдийн засгийн хямрал харгис хэрцгий нийгмийг цогцлоодог 

Онц ноцтой, харгис гэмт хэргүүд эдийн засгийн хямралаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд мөн л онцолж буй юм. АНУ, манай хөрш Орос Улсад хүртэл эдийн засгийн хямралаас үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдэл гарч байсан жишээнүүд байдаг. 1910-аад оны үед АНУ-д эдийн засгийн хямрал бий болж, том том карпораци, компаниуд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо дээд цэгтээ хүрч, нийгэмд нь ядуурчууд ихсэж, архидалт дээд цэгтээ хүрч, онц ноцтой гэмт хэргүүд гарах болсон байна. Тиймээс л Хуурай хууль гэгчийг гаргаж, нийгмээ архидалтаас аврах гэсэн боловч бүтэлгүйтсэн байдаг. Яг энэ л үе өнөөдөр Монголд давтагдах гээд байна. Давтагдаад ч эхэлсэн гэхэд хэлсдүүлсэн болохгүй биз ээ. Тиймээс Монголын эдийн засгийг тогтвортой байлгах бодлогыг төр засгийн зүгээс барих хэрэгтэй байна. Өөр хоорондоо сандал ширээ булаацалдан хэрэлдэх биш, харин улс орны ирээдүй, хөгжлийн төлөө тархи толгойгоо гашилган хэрэлдмээр байгаа юм.

Өнөөдөр Монголын эдийн засаг хямарч, том том аж ахуй нэгжүүд ажилчдаа цомхотгож, зарим нэг газар нь хаалгаа барьж байна. Ажилгүй иргэд улам бүр олширч, ядуурч, архидалт нэмэгдэх боллоо. Нийгмийн стресс бухимдлаас үүдэж, онц харгис хэргүүд шил дараалан гарч, нийгмийг цочроож, айдаст автуулж байна. Амиа хорлолт ч нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын рапортанд өдөр бүр амиа хорлолт 10 хуруун дотор багтах тоонд бүртгэгдэж буй. Нийгмийн сэтгэл гутрал, ирээдүйдээ итгэх итгэл алдаснаас залуучууд, Монголын ирээдүй архин далайд живж, мансуурч, ухаанаа алдаж, гэмт хэрэг үйлдэж байна. Энэ нь жил ирэх тусам улам бүр харгис, хэрцгий болж байгаа нь бүр ч сэтгэл түгшмээр…

erennews.mn