Хабиб Нурмагомедовт Дагестаны төрийн дээд шагнал хүртээв

 

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедовт ОХУ-ын Дагестан улсын төрийн дээд шагнал “БН Дагестаны Улсын төлөөх гавьяаны одон”-г хүртээлээ. Харин Хабибын эцэг Абдулманап Нурмагомедовт “БН Дагестан Улсын Спорт, урлагийн гавьяаны одон”-г гардуулжээ.

Дагестан улсын тэргүүн Владимир Васильев шагналыг биечлэн гардуулсан байна.

“Хабиб бол Дагестан, Оросын бахархал. Одоо Орост хамгийн алдартай нь папаха малгай болжээ. Танд их баярлалаа” гэж Владимир Васильев шагнал гардуулсныхаа дараа өгүүлсэн юм.

“Медаль авалгүй удаж дээ гэж би саявтархан бодож байлаа. 2011 онд Дэлхийн цомоос медаль хүртсэнээс хойш медаль зүүгээгүй. Үүнээс хойш зөвхөн мэргэжлийн спортод өөрийгөө зориулсан. Мэргэжлийн спортод медаль гэж байдаггүй зөвхөн мөнгө л өгдөг. Тиймээс төрийнхөө ийм өндөр дээд шагналыг хүртсэндээ их баяртай байна” Хабиб Нурмагомедов өгүүлжээ.

news1.mn